Хүүхдэд
бие даан ажиллах боломж олгох нь гарын болон оюуны эв дүйг хөгжүүлэх,
улмаар өөртөө итгэх итгэлийг бий болгодог гайхамшигт ид шидтэй...
Энэ номыг захиалгаар хүргэнэ.
5-с дээш хямдралтай.
Dienstag, 21. April 2015
Миний гэр
Хүүхдэд гэрийн тавилгыг обьектын үүднээс харж, нэрлэх үед тэдний нэрс, чиг үүргийг танилцуулахад тохиромжтой.
Энэ ямар машин бэ?
Хэлд
орж буй хүүхэд аливаа эд зүйлийн төрлийг хооронд нь ялгаж сурч эхэлдэг.
Энэхүү ном нь машины төрлийг дуугаар нь таних боломж олгодгоороо
эрэгтэй хүүхдийн сонирхлыг ихэд татах болно. Монгол хэлэнд буухгүй
машины нэр их байдаг аж.
Цэцэрлэгт хүрээлэн
Цэцэрлэгт хүрээлэн номд эрвээхий, хүүхдийн тэрэг зэрэг өнгө будаг
сайтай зураглал орсон бөгөөд зун гадаа тоглож өнгөрүүлсэн хүүхэд хийсвэр
зургийг илүү сайн таних чадвартай болдог тул энэ үеэр дээрх үг хэллэгийг хүүхдэд зааж сургах боломжтой. Зугаатай ном..
Donnerstag, 1. Januar 2015
Хүүхэд 2 наснаас эхлэн шүлэг цээжилж эхлэх ба 3-4 настай хүүхэд 100-200 хүртэл шүлэг цээжилж чадна гэж судлаачид үздэг. Харин "Миний шүлгийн ном" нь дөрвөн улирал, цагаан сар болон хүүхдийн өдөр тутмын амьдралын талаар энгийн шүлэг агуулсан, бага насны хүүхдийн сонирхлыг татахуйц зурган дүрслэл бүхий бүтээл юм. Энэ номтой нөхөрлөхийн давуу тал нь хүүхэд шүлэг сонирхож эхлэх үндсийг тавьдгаараа онцлогтой.
Хүүхдүүд ихэвчлэн 10-12 сартай ярьж эхлэх бөгөөд энэ хооронд үлгэр доиог сонсохоосоо илүү зурагт номыг сонирхон үзэж, номын хэсгүүдийг гараараа мэдрэхийг хүсдэг. Энэ үед Орос улсад хэвлэгдэн гарсан зурагт номууд тэдний сонирхлыг ихэд татах нь элбэг. Тухайлбал дараах цуврал номын зөөлөвч бүхий хуудсыг эргүүлэхэд амар, мөн агуулга зураг нь үнэхээр хүүхдэд ихээхэн таашаагддаг тоглоомыг орлох чадвартай нь харагдлаа...
Abonnieren
Kommentare (Atom)
