Голдуу тээврийн хэрэгслийг үзүүлэн таниулах зорилготой энэ ном нь бага зэрэг хийсвэр шинжтэй.Машинд дуртай хүүхэд их сонирхон үздэг.
Posts mit dem Label 6-12 сартай werden angezeigt. Alle Posts anzeigen
Posts mit dem Label 6-12 сартай werden angezeigt. Alle Posts anzeigen
Freitag, 21. Februar 2014
Амьтад
"Хүрч мэдэрдэг" ном серийн "Амьтад" ном нь муур, нохой болон бусад зэрлэг амьтдын үр төлийг харуулсан өхөөрдөм ном юм. Хүүхэд тодорхой насанд хүрээд бүх амьтдын өөрийн танил нохой, үхэр эсвэл муураар төлөөлүүлэн ярьж, дууддаг. Харин хүрч мэдэрдэг ном ялгааг нь таниулах ба 6 сартай хүүхдэд үзүүлж эхлэх, 10 сартайгаас ярьж өгөх тохиромжтой."Зэрлэг амьтад" ном жаахан хүүхдэд танихад хэцүү халуун орны зэрлэг амьтдыг тусгаснаараа 1 наснаас доош настай хүүхдэд ахадсан гэмээр. Гэсэн ч хүүхэд сонирхож, эргүүлж үзэх дуртай.
Dienstag, 18. Februar 2014
Анхны үгс
Хүрч мэдэрдэг энэхүү ном нь хүүхдийг хэлд орох үед буюу 8 сартайгаас эхлэн үзэхэд тохиромжтой. Гэхдээ анхандаа хүүхэд энэ номыг төдийлөн ойшоодоггүй. Харин 10-12 сартайдаа агуулгыг нь таниж, зарим үгсийг дагаж хэлнэ. Гэсэн ч хэлд орохоос 2-3 сарын өмнөөс үзүүлж, харилцан ярих нь тохиромжтой гэж үзэж байна.
Нугас ба түүний найзууд
Нугас ба түүний найзууд нэртэй энэ номыг бусад
сайтад 1-3 насны хүүхдэд тохиромжтой гэсэн байх авч би хувьдаа 6
сартайгаас эхлэн уншиж өгөх номд оруулмаар байна. Энэ номын өнгө, зураг
6-12 сартай хүүхдэд орчинтойгоо танилцахад тустай.
12 жилийн дуутай ном
2013 онд Интэрном худалдааны төвийн сэтгүүлд бэстселлэр болсон тухай гарсан. 6 сартайгаас эхлэн хүүхдэд сонсгоход их тохиромжтой.
Abonnieren
Posts (Atom)
