Donnerstag, 1. Januar 2015

Хүүхэд 2 наснаас эхлэн шүлэг цээжилж эхлэх ба 3-4 настай хүүхэд 100-200 хүртэл шүлэг цээжилж чадна гэж судлаачид үздэг. Харин "Миний шүлгийн ном" нь дөрвөн улирал, цагаан сар болон хүүхдийн өдөр тутмын амьдралын талаар энгийн шүлэг агуулсан, бага насны хүүхдийн сонирхлыг татахуйц зурган дүрслэл бүхий бүтээл юм. Энэ номтой нөхөрлөхийн давуу тал нь хүүхэд шүлэг сонирхож эхлэх үндсийг тавьдгаараа онцлогтой. 


Хүүхдүүд ихэвчлэн 10-12 сартай ярьж эхлэх бөгөөд энэ хооронд үлгэр доиог сонсохоосоо илүү зурагт номыг сонирхон үзэж, номын хэсгүүдийг гараараа мэдрэхийг хүсдэг. Энэ үед Орос улсад хэвлэгдэн гарсан зурагт номууд тэдний сонирхлыг ихэд татах нь элбэг. Тухайлбал дараах цуврал номын зөөлөвч бүхий хуудсыг эргүүлэхэд амар, мөн агуулга зураг нь үнэхээр хүүхдэд ихээхэн таашаагддаг тоглоомыг орлох чадвартай нь харагдлаа...